Хөвсгөлд газар хөдлөлт болсоор байна


2021-01-15 09:18:37

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” хэмээх гаүар энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Дараа өдөр нь буюу энэ сарын 13-нд мөн тус сумын ойролцоо 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр Хороо багийн “Хачим" хэмээх газарт

  • 04:57 цагт 3.9 магнитуд
  • 09:02 цагт 3.6 магнитуд
  • 15:38 цагт 3.9 магнитуд
  • 19:36 цагт 3.9 магнитуд
  • 02:20 цагт 4 магнитуд
  • 03:29 цагт 4.8 магнитуд
  • 04:26 цагт 4.5 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт тус тус бүртгэгджээ.

Иргэдэд учирсан хохирол бага, нийт бүртгэгдсэн давтан газар хөдлөлтүүд их бага хэмжээгээр мэдрэгдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү