Автын ослоор 1 хүн нас баржээ


2021-01-15 09:25:05

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд Зам тээврийн осол болж 1 хүн нас баржээ. Осол энэ сарын 15-н буюу өглөө 06:00 цагийн орчим гарчээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 1.5 км замыг туулан очиход "Приус-20" загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б/38 настай, эрэгтэй/-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдсаныг, иргэн Ц /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсан аж. Аврах ангийнхан цогцсыг гарган Нийслэлийн Тээврийн цагдаагийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү