Я.Содбаатар: Сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтооно


2021-01-19 11:55:39

Дэлхийн ихэнх орон баяр ёслолын үеэр хатуу хөл хорио тогтоож, халдварын тархалтын хүрээг хумих арга хэмжээ авах шарадлага үүсч буй. Энэ хүрээнд манай улс ч мөн Сар шинийн баярын өдрүүдэд хатуу хөл хорио тогтооно гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар халдварын 3 голомт идэвхитэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм. Хэрэв халдварын голомт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрвэл хатуу хөл хорио тогтооно гэдгийг ч Шадар сайд онцолсон.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 1-нээс оруулах асуудлыг хэлэлцэж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү