Автын ослоор 2 хүн амиа алджээ


2021-01-22 11:41:11

Сүүлийн дөрөв хоногт буюу нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаннд зам тээврийн ослын шинжтэй 474 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8
  • Онхолдох хэлбэрээр 1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.01.18-аас 19-нд шилжих шөнө Төв аймаг, Баянжаргал сум Эрдэнэ 3-р баг “Бүдүүн” гэх газар /сумын төвөөс урагш 45км төв дотор/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож  жолооч 35 настай, эрэгтэй амиа алдсан хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж байна.
  • 2021.01.21-ний 02:09 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум “Таван Эрдэнэ” захын хажууд шороон замд Mitsubishi Lancer маркийн автомашины онхолдож, зорчигч 19 настай болон 22 настай, эрэгтэй нарын хоёр хүн гэмтэж, жолооч 17 настай, эрэгтэй амиа алджээ.

Мөн өдрүүдэд улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201 зөрчлийг хяналт, шалгалтаар ирлүүлсний 87 нь нийслэлд, 114 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү