Баянзүрх дүүрэгт хэсэгчлэн хөл хорио тогтоолоо
2021-01-24 09:21:30

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт халдварын голомтлон тархах нөхцөл байдал үүсэж өнөөдөр буюу энэ сарын 24-ний өглөөний 06:00 цагаас маргаашийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарлаа.
Энэ дагуу 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийг цагдаагийн хамгаалалтад авч байна.
Тухайн хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл бичих: