Гадаадаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана


2021-02-18 13:28:46

Тусгаарлалтын 14 хоногийг багасгаж 10 хоног болголоо. Гадаадаас ирэх иргэд PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой бөгөөд эх орондоо ирсний дараа зочид буудалд тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгнө.

Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт гэртээ гарна. 14 хоног тусгаарлагдах шаардлагын хүрээнд үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана.

Гадаад улсаас ирэх иргэд хэрэв хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү