Ц.Ганзориг: Өрхөөс 2-3 хүн шинжилгээнд хамрагдсанаас Хан-Уул дүүргийн зарим өрхөөс шинжилгээ авч чадаагүй


2021-02-19 11:17:27

"Нэг өрх-Нэг шинжилгээ"-ний явцын талаарх мэдээллийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргы Ц.Ганзориг танилцууллаа.

Тэрбээр "Өчигдөр Хан-Уул дүүргийн 18 хорооны 32000 өрхөд ПСР шинжилгээ хийхээр төлөвлөсөн байсан ч 50 хувиар нэмэгдсэн. Нийтдээ 42.443 хүнийг шинжилгээнд хамруулсан. Тоо нэмэгдсэн нь 2 шалтгаантай. Үүнд

  • Нэг өрхийн нэг иргэн шинжилгээнд хамрагдах ёстой боловч өрхөөс хэд хэдэн хүн шинжилгээ өгч ачаалал нэмэгдүүлсэн
  • Өөр дүүрэг хорооны иргэн шинжилгээнд хамрагдсан байна.

Улмаар тухайн дүүргийн цөөн тооны өрх шинжилгээнд хамрагдаж чадаагүй байна. Иймээс хаягаар нь нягталж энэ сарын 20-ны бямба гарагт буюу маргааш явуулын шинжилгээний баг ажиллах гэнэ.

Одоогоор 40.000 шинжилгээний хариу хүлээгдэж байна. Сүүлийн 2-3 хоногт ачаалал эрс нэмэгдсэн. Өдөрт 50.000 хүн шинжилгээнд хамрагдаж байна. Үлдсэн хоногуудад өдөрт дунджаар 23.000 орчим шинжилгээ авна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн өрхүүдийг шинжилгээнд хамруулна. Дараах хуваарийн дагуу шинжилгээнд хамруулна. Нэг өрхөөс нэг л хүн шинжилгээнд хамруулахыг дахин анхааруулья.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү