Коронавирусийн эсрэг вакцины талаар худал мэдээлэл тараавал 50.000-50.000.000 төгрөгөөр торгоно


2021-02-19 19:52:22

Ковид-19-ийн эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал: Pfizer-BioNTech Ковид-19 вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0,3 мл хоёр тунг хийлгэнэ.

ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:

• Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

• Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан

• 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ...гэх мэт.

Монгол Улс эхний ээлжийн вакциныг энэ ням гарагт хүлээн авна. Коронавирусын эсрэг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинтай холбоотой худал ташаа, баталгаа нотолгоогүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг УОК-оос мэдэгдлээ.

Хэрэв худал ташаа мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн хэмээн үзэх аж. Тодруулбал, тус хуульд "Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү