Диско баар, цахим болон хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг нээхгүй


2021-02-20 18:12:55

УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж энэ сарын 23-ны өдрөөс эхлэн ШАР түвшинд шилжиж байна. Аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд шар түвшинд хориглох заалтанд хамаараагүй бол үйл ажиллагаагаа нээж болно. Үүнтэй холбогдуулан гарах аж ахуйн нэгжүүд мөрдөх үйл ажиллагааны түр журмыг сахиж, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийгээд хариуцлагатйа ажиллах нь чухал юм. Нийт аж ахуйн нэгжүүдийн хээ 95 хувийн үйл ажиллагааг Засгийн газар, УОК нээлээ. 

Харин дараах таван чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлах аж. Үүнд:

 
  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Диско баар
  • Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар зэрэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү