Шатахуун тээвэрлэж явсан машины чиргүүл замын хажуу руу унажээ


2021-02-23 09:28:00

Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум Найз багийн “Өгсөх” хэмээх газар ачааны автомашины чиргүүл салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, цагдаагийн газрын 3 алба хаагч, мэргэжлийн хяналтын газрын 1 ажилтан, сумын мэргэжлийн ангийн 13 хүн, нийт 18 хүн, 4 автомашинтай очиж ажилласан байна. 

Улмаар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд зорчин явсан “Илч-Өртөө тээвэр” ХХК-ийн 09-18 УНМ улсын дугаартай, “Хово 33-4257 загварын ачааны автомашины чиргүүл /53 тн шатахуунтай/ салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан байсныг хамгаалалтад авч, асгарч байсан түлшийг зөөвөрлөж аюулгүй болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү