Суудлын автомашины онхолдож шатсны улмаас 1 хүн нас баржээ


2021-02-25 10:26:58

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Удган сэрүүний нам даваа” хэмээх газар суудлын автомашины онхолдож шатсны улмаас 1 хүн нас баржээ.

Тодруулбал, тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/, А/38 настай эрэгтэй/ нар “Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсны улмаас иргэн А /59 настай, эрэгтэй/ нас барсан тухай мэдээллийг Эрдэнэбулган сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 14:55 цагт ирүүлсэн байна. Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид шалтгаан нөхцлийг тодруулан ажилласан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү