Байшин шатаж 1 хүн нас барлаа


2021-02-26 09:38:17

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улиастайн ферм” хэмээх газар байшин шатаж байгаа тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 15:08 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 5 алба хаагч 22 км замыг туулан очиход иргэн Н-ийн 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Н /73 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү