Хилийн чанадад гацсан 941 иргэнийг эх орондоо ирэхэд нь 3.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ


2021-02-27 12:46:55

Монгол Улс 2020.01.28-ын өдрөөс энэ оны нэгдүгээр сарын 18-ныг хүртлэх хугацаанд дэлхийн 93 орноос 28.195 иргэнээ татан аваад байна. Үүнээс 118 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21.522 иргэнийг авчиржээ.

Энэ хугацаанд ГХЯ болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн бэрхшээлд орсон 941 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн тийз, тусгаарлах байрны зардалд тусламж болгон олгоод байгаа. Тусламж үзүүлсэн иргэдийн 60 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд 200 хүүхэд багтжээ.  Он гарсаар 141 иргэнд 198 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Гадаад улс орноос гуравдугаар сард эх орондоо ирэх иргэдээс 30 хүний нислэгийн тийзийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас, тусгаарлах байрны зардлыг Иргэдэд туслах сангаас гаргахаар төлөвлөөд байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү