Өчигдөр автын ослоор 1 хүн нас баржээ
2021-03-03 08:53:25

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн автозамын зорчих хэсэгт өчигдөр зам тээврийн осол гарав. Иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөжээ.
Ослын улмаас “Приус-11” загварын автомашины жолооч 42 настай, эрэгтэй Н нас барсан байна. Мөн хамт зорчиж явсан иргэн С /35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг НЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл бичих: