Дуучин Т.Ариунаа, "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нар суулт хийж байна


2021-03-03 17:13:10

Дуучин Т.Ариунаа болон түүний нөхөр "Ноёд групп"-ийн ерөнхийлөгч Г.Буяндорж нар Хэлмэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлалаа.

Хуулийн байгууллагаас 10 гаруй жилийн турш "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг шалгаж, 16 удаагийн шүүх хурал товлон хийж, энэ хугацаанд бие махбодь, сэтгэл санаагаар хохироож байгаа асуудлыг хөндлөө. Тэд "хонгилын прокуроруудын улмаас бизнесийн 25 жилийн хөдөлмөрийн үр шим болсон 25 тэрбум төгрөгөө алдчихлаа" хэмээн өгүүлэв. 

Энэ тухай Г.Буяндорж "Миний бие 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил бизнесийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд "Ноёд групп" ХХК, түүний охин компани болох "Ноёд констракшин" ХХК-ийг өөрийн хүч хөдөлмөрөөр бүтээн босгосныг бизнесийн салбарынхан төдийгүй Монголын ард түмэн мэднэ.

Гэтэл цагдаа, прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь . Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй арав дахь жилдээ шалгагдаж байна.

"Ноёд групп" болон охин компани "Ноёд контракшин" ХХК-ийн эзэмшил өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө болох БЗД-ийн тавдугаар хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан . Залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагууд гомдол гаргаж шалгуулахад, эсрэгээр нь намайг олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж хэлмэгдүүлсэн. Өдий арван жилийн хугацаанд бүх нотлох баримт байсаар байтал "шалгаж байна" хэмээн удаашруулсаар байна.

Тиймээс энэ хэрэгт оролцохдоо чиг үүргээ хууль бус хэрэгжүүлсэн цагдаа, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэн, шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг шаардаж байна. Мөн . Амь насаараа гэр бүлээрээ дэнчин тавьж хонгилын прокуроруудтай тэмцэх болно гэв.

Түүний гэргий дуучин Т.Ариунаа ч мөн дээрх үйл явдлаас улбаатай уран бүтээлээ туурвиж чадалгүй, хаалттай хаалганы цаана Монголын нэг гэр бүл шаналж байна хэмээн тодотгосон юм.

Иймээс тэд прокуророос хариу ирэх хүртэл суулт зарлах бөгөөд хэрэв хариу ирүүлэхгүй шаардлага биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү