Найзындаа очихоор гарсан иргэний цогцосыг олжээ


2021-03-05 11:07:44

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” хэмээх газарэнэ сарын 3-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:20 цагт “Улаан шугуй” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км/-аас эсэн мэнд олжээ.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Шижирийн даваа” хэмээх газар энэ сарын 2-ны өдөр 1 хүн “Шижирийн даваа” гэдэг газар нутагладаг найзындаа очих гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна.  Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 42 км зам туулан 10:51 цагт очиж нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн М/47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:00 цагт “Шижирийн даваа”-ны өврөөс цогцсыг олж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү