"Тавантолгой түлш"-ийн тээвэрлэж явсан 10 тонн нүүрс шатжээ


2021-11-22 10:58:36

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн “Цогт-Овоогийн пост” гэдэг газар нүүрс ачсан ачааны автомашины чиргүүл дээрх нүүрс шатжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 128 км замыг туулан 16:23 цагт очиж “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Таван толгой түнш” ХХК-ийн гэрээт ажилтан М-ийн “Хово ZZ4257” загварын ачааны автомашины чиргүүлд ачсан 10 тн нүүрс шатаж байсныг унтраасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү