Байшин шатаж, хоёр хүн түлэгджээ


2021-11-24 10:00:08

Сүхбаатар дүүргийн IX хорооны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 13:35 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ. 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 13:38 цагт очиход “Эрүүл мэндийн сан” төрийн бус байгууллагын 3х4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн А /42 настай, эрэгтэй/ хоёр гарын алга, иргэн О/36 настай, эмэгтэй/ хоёр гарын тохой, шууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү