Баянбүрдийн тойрог дахь дулааны шугамаас цогцос олжээ


2022-01-11 09:21:40

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д буюу олны нэрлэж заншсанаар Баянбүрдийн тойрог дахь Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 16:40 цагт Онцгой байдлын албанд өгчээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү