Зооринд байсан цогцосыг гаргажээ
2022-05-09 10:57:58

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгон Ногооны зооринд 1 хүн нас барсан цогцсыг гаргах тухай хүсэлтийг энэ сарын 8-ны өдрийн 13:49 цагт Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 42.5 км зам туулан очиход тус хорооны харьяат иргэн А /39 настай, эрэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэн зооринд нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.
Сэтгэгдэл бичих: