Гол руу үсэрсэн залууг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Эрчим багийн “Хилэнтийн гүүр" гэдэг газар “Дэлгэрмөрөн" гол руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг энэ сарын 6-ны өдрийн 17:49 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Д.Бат-Эрдэнэ /54 настай, эрэгтэй/-ийг 05.10-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газраас Эрчим багийн “Ногоон булаг” гэдэг газар хүртэл 16 км-т “Дэлгэрмөрөн” голын эрэг дагуу явганаар, 2 дугаар бүлэг тус гүүрнээс Тосонцэнгэл сум Тээл багийн “Долоон булан” гэдэг газар хүртэл “Дэлгэрмөрөн” голоор 140 км зайд 2 завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Иймээс ар гэрийн хүсэлт, аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоожээ.
Сэтгэгдэл бичих: