Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалинг шинэчлэн тогтоолоо


2022-05-11 19:20:15

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 2021 оны 03 дугаар тогтоолын 1.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа авч хэлэлцжээ.

Тус УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг энэ сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ.

Үүнд төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 2 дахин, төрийн захиргааны албан тушаалын АА-9, АА-10 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 1,7 дахин нэмэгдүүлэхээр тус тус тогтоожээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү