Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өнөөдөр хаалттай шүүнэ. Түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлсэн билээ.
2.1-д зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Сэтгэгдэл бичих: