Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 57.1 хувиар өсчээ
2022-06-17 10:10:08

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний 5 сард 16850 болж, өмнөх оны мөн үеэс 7481 (79.8%)-ээр өссөн байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг өсөхөд
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 5846 (2.2 дахин),
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1297 (45.3%),
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 239 (96.8%),
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 125 (57.1%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл бичих: