Хоёрдогч түүхий эд авдаг зургаан цэгийн шил, лааз урсаж, зам руу оржээ


2022-06-20 14:13:18

Нийслэлд олон цагаар орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 22, 32, 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авдаг зургаан цэгийн шил, лааз урсаж, зам руу оржээ. Төрөл бүрийн нян бактерийг агуулдаг хогийг цэвэрлэн ариутгалын ажлыг хийж эхэлсэн байна

Түр зуурын хүчтэй аадар бороо нийслэл хот үер усны ямар аюултай нөхцөлд байгааг харуулж цаашид усны шугам хоолойг нэмж хийх сайжруулах шаардлагатайг байгааг сануулсан. Борооноос өмнө Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Баруун нарангийн суваг хуучин 22-ын товчооны урд талын үерийн хамгаалалтын далан сувгийн бөглөрлийг гаргаад байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү