ГХЯ: Ирэх сараас Гуанжоу, Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ


2022-06-22 10:07:49

Засгийн газраас 2022.06.01-ний өдрөөс БНХАУ-ын Хөх хот болон Гуанжоу хот руу нислэг үйлдэх шийдвэр гаргасан. Харин тухайн улсууд руу хэзээ нислэг үйлдэх болон очих иргэдэд ямар шаардлага тавигдахыг ГХЯ-наас мэдээлнэ хэмээн зарлаад байсан.

Тиймээс энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас Монгол Улс, БНХАУ хоорондын шууд нислэгийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байсан. Удаа дараагийн уулзалт, арга хэмжээний үр дүнд долоо хоногт нэг удаа хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхээр айлын талтай дипломат шугамаар тохиролцоод байна.Иргэний нисэхийн ерөнхий газраас шууд нислэгийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.

 “МИАТ” ТӨХК 28 хоногт нэг удаа Гуанжоу чиглэлд, “Аэро Монголиа” ХХК 28 хоногт нэг удаа Хөх хот чиглэлд, “Эйр Чайна” ХХК 28 хоногт хоёр удаа Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.Тодруулбал урьдчилсан байдлаар долдугаар сарын эхний 7 хоногт шууд нислэг үйлдэгдэх төлөвлөгөөтэй байна” гэв.

Монгол Улсаас Хөх хот болон Гуанжоуд очих иргэдэд тавигдах шаардлага нислэгүүд тодорхой болохоор нэгдсэн мэдээлэл өгөх юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү