Наадам үзэх гадаадын жуулчдын тасалбарыг хүлээн авна
2022-06-23 09:54:24

Нийслэлийн аялал жуулчлалын газраас Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна.
Бүрдүүлэх материал:
- Албан бичиг
- Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
- Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /
Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын цахим хуудас, бичиг хэрэг хүлээн авч байна.
Сэтгэгдэл бичих: