Согтуугаар автомашин жолоодож хүний аминд хүрчээ


2022-08-17 10:50:51

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 5 дугаар гудамжинд 1 хүн автомашинд мөргүүлж автомашины доогуур орж нас баржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /31 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү