“Гэрээр айлчлагч” нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа


2022-09-27 09:23:27

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн хүрээнд “Гэрээр айлчлагч” аргачлалыг хэрэгжүүлэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэн, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд  холбон зуучлах сайн дурын ажилчид, хорооны нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нарт Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Монголын Скаутын Холбооны сургагч багш нар “Гэрээр айлчлах” чадавхжуулах сургалтыг 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг “Гэрээр айлчлагч” аргачлал түүнийг хэрэгжүүлэх үе шат, Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд хариу арга хэмжээ авах нь, хүүхдийн оролцоо, хүүхэд хүмүүжүүлэх хэвшмэл буруу ойлголт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэдтэй харилцах, эрсдэлт нөхцөл байдлыг ойлгох нь зэрэг агуулгын хүрээнд явуулсан бөгөөд Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20 дугаар хорооны Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар хамрагдлаа.

Ташрамд мэдээлэхэд, “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Засаг дарга,  Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлолын санамж бичигт  тусгагдсанаар “Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь”  төслөөс хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, эдгээр үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, салбар дундын уялдаа холбоог хангах, сайжруулах зорилго бүхий “Гэрээр айлчлагч” аргачлалыг хэрэгжүүлж байгаа юм.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү