Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцосыг олжээ


2022-09-28 10:24:59

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн Булаг гудамжны 10 тоот иргэн М-нь энэ сарын 17-ны өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн М/43 настай, эрэгтэй/-ыг 2 бүлэгт хуваагдан “Хараа” голын эргээр 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:00 цагт “Чулуутын гарам” гэдэг газраас голын эргээс цогцсыг олж гаргажээ. Цогцосыг Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид 17:06 цагт шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү