Машинтайгаа барилгын суурь нүхэнд унажээ


2022-09-28 10:35:25

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Тээврийн Цагдаагийн хэлтсийн баруун талд 50 метрийн зайд зам тээврийн осол гарсан тухай дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 01:16 цагт Онцгойы байдлын газарт мэдэгджээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн М /48 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Мини каб” загварын автомашинтайгаар барилгын арматур төмөр зангидсан суурь нүхэнд автомашины жолооч талаар унаж, тус иргэний толгойн баруун дагз хэсгээр арматур төмөр нэвт гарсан байсныг 52 минут ажиллаж гарган, НТТТ-ийн эмч, тус дүүргийн Тээврийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү