Ачааны автомашин мод мөргөжээ


2022-11-21 11:06:00

Хөвсгөл аймаг, Тариалан сум. Сэлэнгэ багийн “Намнангийн-Ар" гэдэг газар ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээг дотор 1 хүн хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” загварийн ачааны автомашины тормозны систем ажиллагаагүй болсоны улмаас мод мөргөж, тус автомашины жолооч Б/44 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү