Дулааны шугамнаас цогцос олджээ


2022-11-21 12:36:22

Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 20-ны өдрийн 21:14 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:18 цагт очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хаяг нь  тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна/ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү