Төрийн албан хаагчид бусдаас хахууль авсан хэргүүдийг прокурорт шилжүүлжээ


2022-11-22 11:25:52

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгажээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Х” нь Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны албан тушаалтан “Б” нар нь иргэний гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх;
  • “Э” нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын албан тушаалтан “М” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “М” нь бусдаас хахууль авсан гэх;
  • “З” нь төрсөн дүүтэйгээ давхар түрээсийн гэрээ байгуулан түрээсийн төлбөрөөс зөрүү 50,000,000 төгрөгийг хувьдаа завшсан гэх
  • “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх.хэргүүдийг шалгасан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү