Гэмт хэрэг өмнөх оноос 54.6 хувиар өсчээ


2022-11-22 14:17:21

Энэ оны эхний 10 сард 31.320 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.067 буюу 54.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэмт хэрэг өсөхөд

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 8639 (79.6%),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1773 (28.8%)
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 354 (47.5%),
  • Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 171 (38.9%)-ээр өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2022 оны эхний 10 сард 275.0 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 144.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 133.7 (1.9 дахин) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 81.1 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү