Гэр шатаж, нэг иргэн түлэгджээ
2022-12-01 09:04:26

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат багийн “Дэнж” хорооллын 8 дугаар гудамжинд гэр шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн И /28 настай, эрэгтэй/-ын гар, хөлний хэсэг түлэгдсэн тул сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл бичих: