Цус харваж ухаан алдсан иргэнийг цонхоор нь орж эмнэлэгт хүргэжээ
2023-01-19 08:37:40

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 08:26 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:32 цагт очиход иргэн Б /75 настай, эмэгтэй/ гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг 4 дүгээр давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл бичих: