АН-ын байранд гал гарч, 12 хүнийг аюулгүй газарт гаргажээ
2023-01-23 09:28:37

Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, Ардчилсан намын байр цахилгаан халаагуур шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 07:53 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус аймаг дахь Ардчилсан намын 3 давхар байрны 1 дүгээр давхарт цахилгаан халаагуур шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 3 дугаар давхарт байсан 12 хүнийг аюулгүй газарт гаргасан.
Сэтгэгдэл бичих: