Сэрэмжлүүлэг: Эрээнээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэрэг нэмэгдэж байна


2023-01-24 10:33:16

Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тус мэдэгдэлд, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд Хятадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол нэмэгдсээр байна.

Тухайлбал,

-Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох
-Захиалсан тоо хэмжээ дутуу ирэх
-Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх
-Чанаргүй бараа ирэх
-Төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал олноор бүртгэгдэж буй аж.

Иймд Хятадаас бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү