“Аавын хүүд амьдрал бэлэглэе” халуун сэтгэлийн аянд нэгдээрэй


2023-01-24 13:22:05

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын иргэн Цоодолын ууган хүү 13 настай Тэлмэн нь өнгөрөгч оны 11 сард ЭХЭМҮТ-д цусны цагаан эсийн цочмог хорт хавдар өвчнөөр оношлогдож хэвтэн эмчлүүлж байгаад Турк улсын Medical park эмнэлэгт одоог хүртэл химийн эмчилгээ хийлгэж байна.

Цаашид таван зуун сая төгрөгөөр чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон тул элэг нэгт монгол ахан дүүс минь амьдрахын төлөө тэмцэн яваа хүүд тусламжийн гараа сунган амьдрал бэлэглэхийг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү