Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
2023-01-26 09:25:49

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг баг дахь Вагоноос нүүрс буулгаж байсан 1 хүн нүүрсэнд дарагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс буулгах хэсгийн бункерт Б /36 настай, эрэгтэй/ вагоноос нүүрс буулгах явцдаа нүүрсэнд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, сумын Нэгдсэн эмнэлгийн эмчид хүлээлгэн өгсөн. Тухайн ажилтаны биеийн байдал хэвийн байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих: