Хамгийн урт хөлтэй бүсгүй Б.Рэнцэнхорлоо таалал төгсжээ


2023-01-26 09:33:38

Монголын хамгийн урт хөлтэй бүсгүй Б.Рэнцэнхорлоо зуурдаар нас баржээ. Энэ талаар түүний ах өөрийн цахим хуудаснаа "Миний дүү Будын Рэнцэнхорлоо маань 2023 оны нэгдүгээр сарын 21-ний шөнө зуурдаар нас барж, гэр бүл, найз нөхөд ойр дотныход маань нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Дүү маань Монголдоо төдийгүй Дэлхийд танигдсан, олондоо хүндтэй, тусч, ажилсаг, бусдын хайрыг татсан, үзэсгэлэнтэй бүсгүй байсан" гэсэн байна.

Б.Рэнцэнхорлоог дэлхийд хоёрдугаарт бичигдэх урт хөлтэй монгол бүсгүй хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү