Нийтийн байр шатаж, нэг хүн угаартаж нас баржээ


2023-02-02 08:36:06

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 1 дүгээр гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 08:33 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

 Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х16 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн М /25 настай, эрэгтэй/ угаартаж ухаан алдсан байсныг гаргаж НЯТТТ-д, иргэн О /50 настай, эмэгтэй/ угаартаж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү