19 настай эмэгтэйг эрэн хайж байна


2023-02-02 08:44:51

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн 2 дугаар гудамжинд иргэн М-нь 2023.01.18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.

Тус аймгийн цагдаа болон Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /19 настай, эмэгтэй/-г энэ сарын 1-ний өдрийн 13:25 цагаас эхлэн Бугат сумын Улаантолгой багийн “Шинэ даваа” гэдэг газрааас Өлгий сумын Хөх толгой багийн “Хүрэн зуух”, “Цагаан-Эрэг”, “Алтан-Өлгий” гэдэг газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 10:00 цагт дахин эхлүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү