1072 хувьцааны ногдол ашгийг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ


2023-02-03 11:47:34

Г.Хажидмаа тэргүүтэй иргэд мэдээлэл хийж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө олгохыг шаардлаа.

Иргэн Г.Хажидмаа "Өчигдөр ХҮН-ынхан ногдол ашиг өгч болохгүй гэдэг зүйл ярьсан. Энэ бол тун харамсалтай. Ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүсийнх нь нэрийг тэмдэглэж аваад, Засгийн газар тухайн хүмүүсийн ногдол ашгийг битгий хий, улсын төсөв рүүгээ оруулчих. Ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүст ядарсан ард түмэндээ битгий гай бол. Нас барсан хүнээ хөдөөлүүлж чадахгүй болтлоо туйлдсан байна. Монгол Улсын ядуурал шоро, шар хад хоёрыг дүүргэж байна. Монгол Улсын иргэдийнхээ эдийн засгийн нэгдүгээрт үзэх хэрэгтэй. Хүн эдийн засгийн эрх чөлөөтэй болчихвол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонгуулиар саналаа худалддаггүй болно" гэв.

Мөн хэвлэлийн хурлын үеэр "Эрдэнэс Тавантьолгой"-н хувьцааны ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү