Туслах малчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Ш-нь тус сумын харьяат малчин Б-ын туслах малчин бөгөөд энэ сарын 20-ны өдрийн 20:00 цагт Хүдэр сумын төвөөс “Хазаа” гэдэг газрын чиглэлд мориор харих гэж яваад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, мөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан нар иргэн Ш /39 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хүдэр сумын төвөөс Тарвагатай багийн “Рашаантын-Ам”, “Наймын гүүр”, “Хазаа” гэдэг газар хүртэл 35 км-т, “Хазаа” гэдэг газраас зүүн урд зүгт 5 км-ын тойрогт явганаар болон автомашинаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:36 цагт түр зогсоосон. 03.22-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлжээ.
Сэтгэгдэл бичих: