Малын саравч шатаж, 2 адуу хорогджээ


2023-05-24 09:50:36

Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, “Хоолойн худаг” гэдэг газар малчин Ц-ын малын саравч энэ сарын 23-нд шатжээ.

Тус сумын иргэн Ц-ын 12х12 метрийн хэмжээтэй малын саравч,  4х4 метрийн хэмжээтэй амбаар, 4х3 метрийн хэмжээтэй граж шатаж, 2 адуу өртөж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү