Хүчтэй шороон шуурганд сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ


2023-05-24 14:06:42

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст баг, “Хармагтай” гэдэг газар малчин А малаа хариулж яваад энэ сарын 23-ны өдрийн 18:00 цагийн орчим түр зуур 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас төөрчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж иргэн А/50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 3 км/-т “Буйлт хонхор” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү