Гэр шатаж, 2 хүн нас баржээ
2023-05-25 09:18:11

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далай-н 14 дүгээр гудамжинд гэр шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл бичих: