Х.Тэмүүжин: "Надад гурван харамсал байна"


2014-11-05 15:14:56

УИХ-ын чуулгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Уг асуудалтай холбогдуулан гишүүд тус бүрдээ байр сууриа илэрхийллээ.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:

Надад гурван харамсал  байна. Тэрбээр "Нэгдэх харамсалтай нь УИХ-д сууж байгаа 76 улстөрчийн дунд Монгол улсын хөгжил, эрсдэлийг багасгах бодлогын тухай үндэслэлтэй, тооцоотой, нотолгоотой хэлэлцүүлэг өрнөсөнгүй хоёр жил боллоо.  Ний нуугүй хэлэхэд нэг нэгнийхээ улыг шагайж, сандал суудлыг хэрүүл хийгээд, бөөнөөрөө ирж суудаг, жаахан өөрчилье, болгьё гээд хэлэлцүүлэг хийхээр ярьж хэлэх хүнгүй болдог. Ирэх хоёр жил ийм биш байгаарай. Хэрэлдэж, хэмлэлдэг болгонд хожигдол нь нь бидэнд, хожил нь гадна талд байна. Монгол улс аль ч талдаа эмзэг байна. Аюулгүй байдал талдаа ч, эдийн засаг талдаа ч...

Хоёр дахь харамсалтай нь. Ажил ярих болов уу гэхээр л ..ах эгчээ ажилд оруулчих юмсан..ам нь нээгдэх болгондоо ахиухан төсөвтэй тендер байна уу гэж ярьж орж ирдэг хүмүүс хамгийн шударга, хамгийн чухал ярианы өнгөн дээр гарч, жүжиг тавьж байгаад харамсалтай байна.

Гурав дахь харамсалтай нь. Би цөөнхийг шүүмжилмээргүй байна. Эдний хэлж байгаа үнэн. Засгаа унагаж байгаа нь олонхийн асуудал. Энэ цав АН-ыг битгий цуулчхаасай. АН итгэж байгаа олон иргэдийн итгэлийг битгий цуулчхаасай..бид дараа нь ямар нүүрээрээ үүнийг хийнэ гэж иргэд дээр очих юм бэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү